Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Чингис хааны товчоон-1,2

АнгилалНийгэм, түүх
ЗохиолчСайшаал
Он2004 он
ISBN код978-99962-2-379-2
ХэлМонгол хэл
ХэмжээА5
Үнэ
15,000₮
Үнэлгээ
(0 сэтгэгдэлтэй)

Чингис хааны тухай ном зохиол, өгүүлэл нийтлэл дотоод, гадаадад үлэмжхэн гарсны дээр нэг талыг барин өрөөсгөлөөр авч үзсэн зүйл цөөнгүй байх авч, мөн тухайн үеийн түүх нийгмийн их, бага учир холбогдлыг нарийвчлан шинжилж, голч нуруутай хандсан ном зохиол ялангуяа сүүлийн үес хэдэнтээ гарсан. Чухам үнэнд ойртож, уншигчдын хэрэгцээнд нийцсэн, хамгийн дорвитой далайцтай бүтээлийн нэгийг Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал хорь гаруй жилийн өмнө бичиж “Чингис хааны товчоон” нэрээр хэвлүүлжээ. Уг номын II дэвтэрт Чингис хаан өмнөш дайлсан нь (546), Чингис хаан баруунш дайлсан нь (608), Тангуд улсыг мөхөөсөн ба Чингис хаан нас барсан нь, Тэнгэрлэг богд Чингис хаан (794) хэмээх нийт 4 бүлэг, хавсралтын хамт багтжээ.

Чингис хааны товчоон I /Р.Сайшаал/ - 15,000₮ хатуу хавтастай
Чингис хааны товчоон II /Р.Сайшаал/ - 15,000₮ хатуу хавтастай

Сэтгэгдэл бичих
САНАЛ БОЛГОХ
top