Чикаго-ын номын санч Хенри цаг хугацаагаар аялдаг генетикийн ховор эмгэгтэй
ажээ. Зургаан настайдаа ээжтэйгээ хамт машинаар явж байхдаа осолд ордог. Тэр
үед л анх удаагаа одоо үеэс өөр цаг үе рүү өөрөө ч мэдэлгүй очсоноор амьд үлдэж,
харин ээж нь ослоор нас бардаг. Цаг хугацааны аялалаа удирдаж, хянах ямар ч
боломжгүй, нэг л мэдэхэд өөр газарт нүцгэн очсон байдаг. Үсэрсний дараагаар хаа
нэгтээгээс хувцас олж өмсөөд энэ бүхэн дуусч буцаад үсрэх хүртлээ зүгээр л
алхаад байх хэрэгтэй болдог. Ирээдүйн эхнэр Клейртэйгээ хүүхэд байхад үед
танилцсанаар цаг хугацаагаар аялах болгондоо түүнтэйгээ учирдаг.
A time-travel love story par excellence…It will be a hard-hearted reader who is not moved to tears by the dangers Henry and Clare ultimately face, and by the author’s soaring celebration of the victory of love over time.