Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Харри Поттер ба Философийн чулуу

АнгилалХүүхдийн ном /монгол хэл дээрх/
ЗохиолчЖ. К. Роулинг
Он2017 он он
ISBN код978-99973-1-457-4
ХэлМонгол хэл
Хуудасны тоо344
Жин445 ГР
Хэмжээ197 X 130 X 29 ММ
Үнэ
24,900₮
Үнэлгээ
(0 сэтгэгдэлтэй)

Анх Ж. К. Роулингийг 1990 онд Манчестерээс Лондоны Кингс Кросс хүрэх галт тэргэнд явж байх үед Харри Поттерын тухай бичих санаа төрсөн гэдэг. Дараагийн таван жилийн туршид тэрбээр цувралын бүх номын ерөнхий дүр зургийг гаргажээ. Тэмдэглэлүүд нь ихэвчлэн гар бичмэл бөгөөд ихэнх нь жирийн ноорог цаас дээр бичигдсэн байдаг. Зохиолч Ж. К. Роулинг (1965 онд төрсөн) хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрээрээ “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлэн Францын “Хүндэт Легионы одон” зэрэг олон шагналыг хүртсэн. Тэрбээр орчин үеийн хамгийн амжилттай зохиолчдын нэг төдийгүй энэрэнгүй үйлсийн төлөөх олон буяны үйлсийг дэмжигчдийн нэг юм.

Зохиолч хэдийгээр анх хүүхэд, залуучуудад зориулан зохиолоо бичсэн ч өдгөө Харри Поттер нас, хүйс харгалзахгүй хэн бүхний сонирхол татсан цувралууд болсны зэрэгцээ олон жилийн турш шалгагдсан үнэнч фенүүдтэй цөөхөн франчайзуудын нэг болж чадсан юм. Номын эхний дэвтэр 1997 онд Их Британи улсад анх хэвлэгдэн, удалгүй дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай ном болсон түүхтэй.

Өдгөө тус цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, найман ангит кино бүтээгджээ. Харин манайх 80 дахь орон нь болж байна. 

...Ид шидтэний Хогвартс сургуулийн тухай хэзээ ч сонсож байгаагүй Харри Поттер Прайвет Драйв гудамжны дөрвөн тоотод амьдардаг байв. Тэгтэл нэг өдөр түүнд захидал ирлээ. Шаргалдуу цаасан дээр ногоон бэхээр бичиж улаан лац дарсан захидлыг нагац ах эгч хоёр нь тэр даруй хураан авчээ. 
Гэвч Харригийн арван нэгэн насны төрсөн өдрөөр Рубеус Хагрид гэдэг гялалзсан бяцхан хар нүдтэй аварга биет ирж гэнэтийн гайхалтай мэдээ дуулгана. Харри Поттер бол шидтэн бөгөөд түүнийг ид шидтэний Хогвартс сургуульд элсүүлэхийг урьжээ.
Гайхамшигт адал явдал эхэллээ!

Сэтгэгдэл бичих
САНАЛ БОЛГОХ
top