...Дурслийнхан энэ зун урьдынхаасаа улам муу байсан болохоор Харри Поттер Ид шидтэний Хогвартс сургууль руугаа буцахын мөрөөдөл болж байв. Гэвч түүнийг юмаа зэхэж амжаагүй байтал Добби хэмээх бяцхан амьтан ирж Харри Поттер сургууль руугаа буцвал аюул хүлээж буй болохыг анхааруулна.
Харри сургуулийнхаа хоёрдугаар дамжаанд элсэн орох үед дээд зэргийн биеэ тоосон их зантай шинэ багш профессор Гилдерой Локхарт болон охидын жорлонгийн Уйланхай Миртл гэдэг сүнс, Рон Уизлийн бага дүү Жинни нарын харьцаа багагүй түвэг удна.
Гэвч энэ бүх өчүүхэн зовлонгийн дэргэд жинхэнэ гай зовлон ирэхэд үл мэдэгдэх ямар нэгэн амьтан Хогвартсын сурагчдыг хөшөөж эхлэв. Драко Малфой өмнөхөөс илүү хорон өрсөлдөгч мөн үү? Хагридын өнгөрсөн нууцлаг далд явдал ил болох уу? Хогвартсад аюул авчирах хамгийн сэжигтэй хүн хэн бэ? Харри Поттер өөрөө юу?...