Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Х.Болор-Эрдэнэ - Хишигт дурсамжит тууж

2019-11-28

Өвөө, эмээгийндээ өссөн долоохон настай охин сургуульд орох жилийнхээ зун  эцэг эхийнхээ гэрт ирж хашаанаасаа ч гарах эрхгүй байж  байхад нь хэнэггүй омголон зантай офицер хойд эцэгтэй нь дэндүү адилхан зантай нохой гэрт ирж энэ бүхэн эхэлдэг. Аврага том , үслэг , заазуур мэт шүдтэй араатаны бүрэн хамгаалтанд орж,  түүнтэйгээ тоглож тассан байхад  охины эцэг нь Хишигттэй , Хишигт ч офицертой таарахгүй бие  биенээ үздэггүй хэвээр байсан нэгэн өдөр нь Болроо охин ээждээ туслан усанд явдаг. Усаа аван буцан харих замд нь "ууртай хашаа"-ны жаал түүн лүү чулуу нүүлгэж охин ч уйлж гардаг . Энэ үед Хишигт сум мэт хурднаар давхин ирж жаалхүүг хошуугаараа дүлхэн унгааж Болроо охины "баатар" нь болдог. Үүний дараа Хишигтийн "баатарлаг" үйлсийн тоо нэмэгдсээр Болроо охины аав ч зай гарав уу үгүй юу Хишигтийг устгана , зодно гэдэг нь багасаж охин нохой хоёрын дунд зүү орох ч зайгүй болов. Ингээд охин ч сургуульд сурахаар өвөө эмээгээ зүглэн хот явна . Үүний дараагаар юу болохыг , жинхэнэ анд нөхөр гэж хэнийг хэлэхийг зохиолын үргэжлэлээс уншаарай

Хэн унших ёстой вэ? ЕБСургуулийн насны бүх хүүхдүүдэд

Энэхүү ном нь хүүхдэд бусдыг хайрлах энэрэх сэтгэл төлөвших, бусдыг уучлан ойлгох тухай гээд харилцааны олон чухал ойлголтыг өгч чаддаг.

top